
Батдорж 20 нас хүрчээ. Тэрээр аль хэдийнээ юм бүхнийг ухаарах насандаа хүрсэн хэдий ч үргэлж бусдыг гомдоож, аль болж бүтэхгүй зүйлсийг хийж явдаг байлаа. Тэгтэл нэг өдөр түүнд аав нь:
- “Чи хэн нэгнийг гомдоох, ямар нэгэн буруу зүйл хийх бүртээ энэ хананд хадаас хадаж бай” гэжээ.
Өдөр хоног өнгөрөх бүрийд түүний хадах хадаас цөөрсөөр нэг л өдөр нэг ч хадаас хадсангүй. Тэгээд Батдорж аавдаа:
- “За та харав уу? Би өнөөдөр нэг ч хадаас хадсангүй. Би сайн хүн болсон байгаа биз дээ” гэхэд аав нь:
- “За чи тэгвэл үүнээс хойш бусдыг баярлуулж, сайн үйл хийх бүртээ хадсан хадааснаасаа сугалж аваарай” гэлээ.
Тэгээд өдөр хоног өнгөрөх бүр ханан дахь хадааснууд цөөрсөөр нэг л мэдэхэд нэг ч хадаас хананд үлдсэнгүй. Үүнийг хараад Батдорж аавдаа:
- “Та хар даа. Хананд нэг ч хадаас үлдсэнгүй. Би сайн үйлстэн болсон байгаа биз” гэв. Эцэг нь:
- “Тиймээ, хананд нэг ч хадаас үлдсэнгүй. Гэхдээ хадаасны нүх үлдсэн байна” гэж хэлсэн гэдэг.
Эх мэдээг: www.make.miniih.com
сургамжтайен. нээрээ л одоо гайгүймаа гэхэд урьд өмнө гомдоож дургүйг нь хүргэж явсан хүмүүсээ яана даа гээл боддогшт.
ReplyDeleteza surtei bichsen bna ooo yaahveee davgui
ReplyDeleteamjilt jojo ajtai mooos be
bayrlalaa. ajtai moos be gdeg ni yu gjigan boloo ho
ReplyDelete