За өдөржин явж байгаад л орой гэрт ирэх юм. Тэгээд хоол ундаа идчээд жаал телевиз ширтэж суудаг юм лдаа. Тэгтэл бөөн зар сурталчилгаа гараад л байдаг, гараад л байдаг. Бүүр гарах гарахдаа хэр нь хэтэрсэн АРХИ, ПИВО-ны сурталчилгаа. Арай дэндлээ шдээ энэ чинь. Залхаад комоо асаагаад суулаа. Орж гардаг Монгол хэдэн Портал сайтаараа ордог зуршилтай. Тэгээд оронгуут өөдөөс бас л бөөн архи дарсны рекламныы баннер.Ингэж их мөнгө зарлагадаж реклам хийлгэн цацуулах шаардлага байдаг ч юмуу даа. Хэрвээ уух дуртай нь аваад л ууна биздээ. Хайран мөнгө.









