
20 жилийн дараах “Би” буюу
миний эрхэм зорилго
Өнөөдөр 2009 оны 11-р сарын ** өдөр. Энэ цаг тооллоос хорин жилийн дараа Би болон миний амьдрал ямар байх нь тодорхойгүй. Тодорхойгүй ч гэсэн маш өөдрөг гэгээлгээр төсөөлөгдөж байна. Энэхүү төсөөллөө бодит болгохын тулд...
Би дөнгөж амьдрал хэмээх их далай руу орох гэж завиа босгож байна. Завиа яаж барьхаас хамааран далайн нөгөө эрэгт хэрхэн хүрэх маань шийдэгдэнэ. Өөрийн хөлс, хүч хөдөлмөрөө гарган барьсан авсаархан хэрнээ хүчирхэг завь босгохыг эрхэм зорилгоо болгож хичээсээр л. 2012 он гэхэд их сургуулиа төгсөж нөгөөх завиа дөнгөж босгосон байх болно. Тэгээд л далайдаа гарна даа. Хамгийн гол нь би амьдрал хэмээх далайн аль замаар нь хөвөн явахаа шийдэж ядна. Аль ч зам адилхан. Ширүүн хар салхи, далайн эргүүлэг, давалгаа замд минь саад болох нь тодорхой. Дээрх болон ямар ч саад бэрхшээл завийг минь үл эвдэж чадна. Намайг үл зогсоож чадна. Миний амьдрал далайн дунд алгуурхан хөвөх завьтай адил инйгмийн дунд өөрийн буурь сууриа эзэлж, амьдрах болно.
<<”Цаг ч урсан өнгөрч байна даа” гэж бид боддог. Цаг хугацаа бол мөнх юм. Та л өнгөрч байгаа хэрэг.>> хэмээн нэгэн эрдэмтэн хэлсэн байдаг. Яг үүнтэй адил одооноос ирээдүйд болох хорин жилийн хугацаа бол мөнх л үлдэнэ. Харин би хорин жилийн дараа наяын талыг насалчихсан нэгэн бие хүн байна байх даа. Өөрт болон өөрийн амьдралд хэрэгтэй гэсэн бүх л зүйлээ өөийн болгосон байх болно. Тэр дундаа нийгэмд эзлэх нэр хүнд.
Ирээдүйд юу болохыг харж чадахгүй тул өөрийн хүсэл мөрөөдөл дээр тулгуурлан зорилгоо тодорхойлж түүндээ хүрэхийн тулд хийж чадах, бүтээж болох бүхнийг өөрийн хүчээр хийн зүтгэсээр л...
hi chinii blog dajgui ymaa 20 jiliin daraah amidralin chn zorilogiig unshihad minii bodoltoi adil goe sanagdaj bnaa. zorilgoo bieluulj amidraliin ih dalaid zawia sain zaluurdaj husel moroodloo bieluulj saihan amidraarai. chamd amjilt husii
ReplyDelete