Зиак сайн байцгаана уу?
Энэхүү амралтын өдрүүдээр газар үзэн зугаалж байгаад ирэвээ... Хотоос гарсан гол зорилго нь Хамрын хийд үзэн, Энергийн төвөөс энерги хуримтлуулж, Хүслийн уулнаа чанга гэгч нь чарлах зорилго өвөртлөн Дорноговь аймгийн Сайншанд сум-ыг /хот гэсэн статустай болсон гэсэн/ зорин хөдөллөө. Энэхүү дэлхийд томоохонд тооцогддог ЭНЕРГИ-н төв орших нутгийн зүг Ганзамаар жирийлгэх Галттэрэгээр 9:35 /АМ/ цагт надад газар үзүүлэх зорилготой найзынхаа хамтаар гарлаа...
Анх удаа вагонд сууж үзлээ. Анхны төрсөн сэтгэгдэл гоё байсан. Гэхдээ эцэст нь анхны сэтгэгдэл бага зэрэг өөрчлөгдөв. Өртөө болгонд зогсон Зөрлөг таарвал зөрүүлсээр явлаа. Ийнхүү явсаар явсаар Сайншанд-н Вокзал дээр 8:00 /РМ/ цагт хуваарийн дагуу буулаа. Очих ёстой газар дөхөж ирсэн болохоор сайхан санагдаж байв. Найзын ах нутгийн залуу болох нэгэн сайхан гэр бүлд хүрэлцэн ирлээ. Үнэхээр сайхан хүмүүс.
Галттэрэгнээс газар буун шууд аймгийн төв рүү нь орлоо. Төв гэж дээ. Аймгийнхаа газар нутгийг АРШАНД, ӨВӨРШАНД хэмээн хувааж нэрлэдэг юм билээ. Өвөршандыг зорив. Энэ өдөр иймэрхүү байдалтай галттэгэрэнд өнгөрөв.
Маргааш өглөө нь гол зорилго болох Хамрын хийдийн зүг хүргэж өгөн хөтөч хийх буянтай жолоочийг машиных нь хамтаар хайж олох эрэлд гарав. Хөтөч маань ч олдож бид цаашаа аймгаас гаран давхив. Биднийг хамгийн эхэнд МЭЭМ ХАД, түүний нөхөд болох элгэмсэг тагтаа нар угтлаа. Мээм хад гэж 2 бондгор хад. Үнэхээр л Мээм хад...
Цааш хөдлөн дараагийн зогсоолд хүрэлцэн ирлээ. Энэ бол Нөгөөх алдартай Энергийн төв. Энэ газрын бүх зүйл нь ёс заншилтай дагаж мөрдөх журамтай. Төв цэг дээр суун энергийг ч нэг хуримтлуулах шиг болсон доо. Тэрхүү хүчтэй мэдрэгдэх энергийг бие сэтгэлээрээ л цуглуулж байгаам даа...
Хүчээ сэлбэн FULL болгож аваад агуйг зорилоо. Сонин бүтэцтэй агуйнууд. Сайхан цагт 108 ширхэг байсан түүхтэй. Элэгдсээр үлдсэн хэд нь сонирхолтой санагдаж байв. Энэ хэсэгт бас нэг хачирхалтай зүйл бий. Тэр нь Наран ургах зүгт оршин буй Япон орны жуулчдыг маш ихээр татдаг нөгөө САКУРА гээч нь ургасан байх юм. Хаврын цагт 7 хоног л цэцэглэнэ. Алс хол орших харь нутгийн алдарт мод манай Монголд ургасны түүх бас бий. "Эрт урьдын цагт Япон самура гэдэг зэвсэгт этгээд энэ нутагт ирж энэхүү агуйд бясалган суух зуураа хэдэн мод бэлэг болгон тарьж арчлан ургуулжээ." гэдэг түүх. Тэрхүү самурагын зэвсэг болох сэлэм нь нутгийн том музейд хадгалаастай...
За цаашаа явсаар Хамрын хийдэд ирэв. Энэ хэсэг газрын гол зүйл нь "Өвгөн суварга". Хуучин байсан Өвгөн суваргыг сэргээн засварлаж "ТОМ өвгөн суварга"-г босгожээ. Үнэхээр их хүч хөдөлмөр, олон хүний арга ухаан шингэсэн бүтээл. Бүрэн дуусаагүй гэж байсан ч бас л сүртэй...
Дараагийн очих ёстой газар бол ХАР уул. Өөрөөр хэлвэл ХҮСЛИЙН УУЛ. Нэрний утгууд шууд л нүдэнд тусна. Хар өнгөтэй Хүслээ шивнэдэг. Шивнэсэн хүсэл биелэх магадлал маш өндөр гэсэн шүү. Би ч бусдын жишгийг даган хүслээ цаасан дээр буулган шатаалаа. Шатаах учиртай юм гэнэлээ. Цаас шатаж дуусахыг хараад дуусангууд шууд уулын оргил өөд мацлаа. Мацах ч юу байхав дээ. Дээш шатаар гүйлээ. бидний мэдэх Зайсан толгойтой маань адилхан санагдсан ч хэмжээний хувьд Зайсан маань үнэхээр л жижигхэн. Аахилж, уухилж явсаар оройд гарч ёс заншил үйлдэж дуусаад чарлаваа. Хэд хэдэн сайн гэгч нь чарлаж авав. Буух цаг боллоо. Хурдан доошлохгүй бол өндөрлөг газар өвлийн хүйтэнд удаан байна гэдэг хэцүү. Ганцаараа ч гарсан болоод тэр үү Хар уулын оргил дээр удаан байсангүй.
Ингээд үзэж харах очих газар маань дууслаа. Одоо буцаад Шандын зүг. Аялалд маань нийтдээ 4 цаг 30мин зарцуулагдав. Бүх юм төлөвлөгөөний дагуу явж байлаа. Ахынд буцан ирж хоол унд зооглож ярилцсаар оройн 8 цаг болгоод хотын зүг хөдлөхөөр бэлдэж вокзал руу гарав. Буцах билетээ бичүүлээгүй байсан тул оочирлосоор чихилдсээр вагон хөдлөхөөс хэдэн минутын өмнө хатуу суудлын билет бичүүлж амжив.
За тэгээд шөнийн вагонд бас л анх удаа сууж үзэв. Хатуу суудал ч эвгүй юм байна лээ. Манай местнийхэн ч гамгүй тоглосон доо. Бид Тоглосоор л, тоглосоор л, вагон өртөөнүүд дээрээ зогссоор л, зөрлөг таарвал өнгөрүүлсээр. Иймэрхүү байдалтай явсаар Улсын нийслэл Улаанбаатар-т хүрэлцэн ирэв. Ирснийхээ дараа 2 өдөр давсанд сайн гэгч нь явав.
Очиж үзээгүй аймгийн тоо нэгээр хасагдав. Дорноговь хэмээх аймаг. Дээрх үзэж харсан газруудыг нээсэн, эзэн байсан, бясалган сууж байсан нэгэн болох Ноён хутагт Данзанравжаагийн нутаг юм. Энэ аймаг нь үнэхээр цэвэрхэн санагдсан. гудам зам талбайд хог гээд байх зүйл тийм ч их харагдаагүй. Би ч хог хаяагүй. :D . Мөн нэг сонин зүйл нь замын гэрлэн дохио. Нарны эрчим хүчийг ашиглан замын гэрлэн дохиогоо ажиллуулдаг. Сайшаалтай. Гэхдээ нэг дутагдалтай тал нь бүрхэг наргүй өдөр жаахан хэцүү гэсэн. Үзэх харах газар их байсан боловч буцах цаг минь нэгэнт болсон байв. Дараагийн удаа урин дулаан цагийг товлон дахин очих болно. Өвлийн улиралд очсон ч гэсэн огтхон ч даараагүй.
Аялал маань энд хүрээд өндөрлөсөн дөө.
Газар үзүүлж, хамт зугаалсан найз, биднийг угтан авсан Сайншанд хотод оршин суух найзын ах, машинаараа үйлчилж хөтөч хийсэн аххүү та бүхэнд баярлалаа.
No comments:
Post a Comment