Pages

Nov 11, 2010

Хайрын 100 /сургамжит өгүүллэг/

Хоёр найз цэцэрлэгт хүрээлэнд ярилцан сууна. Бүсгүй:Би уйдаад байна.Найз залуутай байж үргэлж хамтдаа байх юмсан.

Залуу:Болзох хүнтэй бол би лав энд ингэж суухгүй.

Бүсгүй:Хоёулаа нэг тоглоом тоглохуу?Их сонирхолтой байж магадгүй.

Залуу:Тоглоомоо ямар тоглоом?

Бүсгүй:Тун энгийн 100өдөр чи миний найз залуу бол би чиний Найз охин байя.

Залуу:Сонирхолтой л юм цаг ч зугаатай өнгөрөх байх.

Бүсгүй:За тэгвэл өнөөдөр эхний өдөр нь шүү.Бас бидний анхны болзоо.Юу хийцгээх вэ?

Залуу:Хосууд кино үздэг биздээ.Гоё кино гарч байгаа гэж сонссон кино театр орвол ямар вэ?

Oct 31, 2010

Хүн гэдэг сэтгэлийн амьтан


Үйлдвэрлэлийн эзэн, санхүүгийн захирагч, худалдаа эрхлэгч. Эдний эсрэг талд зах зээл буюу хэрэглэгчид байгаа.

Хэрэглэгчдийн санаа бодол, хэрэгцээ шаардлагыг соргогоогр мэдрэх, түүнд зориулж бүтээгдэхүүн нийлүүлэх явдал бол худалдаа эрхлэгчийн гол ажил. Хэрэглэгчид бол хүн байдаг.

Хүн бол ярьдаг, уйлдаг, дуулдаг, гомддог, баярладаг, инээдэг, уйтгарладаг, шаналдаг, хэрэлддэг, уурладаг гэх мэтийн бүх зан араншинг агуулж оюун ухаантайгаараа адгууснаас ялгаатай. Хүн сүрэг нийгэм дотроо л хүн шиг байдаг. Хүн бүр өөр өөр зан араншинтай. Тиймээс та хүнийг сайн таньж мэддэг болох шаардлагатай.

Feb 5, 2010

Хайр /сургамжит өгүүллэг/


Хараацай шувуу нэг залууд дурлажээ. Өдөр бүр цонхны тавцан дээр сууж түүнийг хардаг байлаа. Нэг өдөр зоригоо чангалж байгаад түүнд "Залуу минь би чамд дурлажээ" гэжээ. Залуу уурлан "Чи бол шувуу, би бол хүн. Хүн шувуу хоёр яаж бие биедээ дурлах юм бэ?" гээд хөөгөөд явуулжээ.
Хараацай эргэж ирээд "Би чамд ер саад болохгүй хоёулаа зүгээр л сайн найзууд болцгооё" гэхэд залуу огт халгаасангүй бас л хөөжээ.

Jan 2, 2010

Математик энэ бол гайхамшиг


Математик бол жинхэнэ шинжлэх ухаан.

1 x 8 + 1 = 9
12 x 8 + 2 = 98
123 x 8 + 3 = 987
1234 x 8 + 4 = 9876
12345 x 8 + 5 = 98765
123456 x 8 + 6 = 987654
1234567 x 8 + 7 = 9876543
12345678 x 8 + 8 = 98765432
123456789 x 8 + 9 = 987654321

Та өөрөө шалгаад үз.