Pages

Oct 31, 2010

Хүн гэдэг сэтгэлийн амьтан


Үйлдвэрлэлийн эзэн, санхүүгийн захирагч, худалдаа эрхлэгч. Эдний эсрэг талд зах зээл буюу хэрэглэгчид байгаа.

Хэрэглэгчдийн санаа бодол, хэрэгцээ шаардлагыг соргогоогр мэдрэх, түүнд зориулж бүтээгдэхүүн нийлүүлэх явдал бол худалдаа эрхлэгчийн гол ажил. Хэрэглэгчид бол хүн байдаг.

Хүн бол ярьдаг, уйлдаг, дуулдаг, гомддог, баярладаг, инээдэг, уйтгарладаг, шаналдаг, хэрэлддэг, уурладаг гэх мэтийн бүх зан араншинг агуулж оюун ухаантайгаараа адгууснаас ялгаатай. Хүн сүрэг нийгэм дотроо л хүн шиг байдаг. Хүн бүр өөр өөр зан араншинтай. Тиймээс та хүнийг сайн таньж мэддэг болох шаардлагатай.

Цаашид та хүн удирдана, түнштэйгээ мөр зэрэгцэн ажиллана, тэгээд хэрэглэгчид хэмээх хүн сүрэгт зориулж та бизнес хийнэ.

Хүн бусдыгаа хэрхэн даган дууриаж байна, юу нөлөөлж байна, юунд баярладаг, гомддог, ямар зүйл таалагддаг, сонирхдог, хэдийд уурладаг вэ? гэдгийг та мэддэг байх ёстой.

Худалдаанд амжилт гаргаж буй хүмүүс, хүнийг сайн удирдаж буй менежерүүд, түнштэйгээ олон жил хамтран ажилласан бизнесменүүд нь хүн гэдэг амьтныг бусдаас илүү мэдсэндээ тэгж байна гэж ойлго.

Жишээ авъя:

Та нэгэн төрлийн шинэ сандал хийлээ гэж бодъё. Зах зээлд гаргахад сонирхоод ирж буй хүмүүс юу гэж хэлж байгааг та анхааралтай сонсож хүлээн авна аа даа.

Энэ бол судалгаа.

Тэдний хүсэл шаардлагад нийцүүлж хийхийг та юу юунаас илүүд үзнэ. Үйлдвэрлэнэ. Дараа нь ширээгий нь, шүүгээгий нь хийхдээ та тэднийг ямар зүйл хийвэл авахыг мэднэ. Энэ л миний юу хэлэх гээд байгаа зүйл. Хүн хүндээ ойртож байна. Та тэднийг ойлгож байна.

Таны авъяас эндээс нээгдэнэ. Хөгжүүлэх хэрэгтэй.

Тэгэхээр та үйлдвэрлэлийн эзэн, худалдаа эрхлэгч, за ер нь хэн ч болохыг зорьж байлаа гэсэн хамаагүй хүн сэтгэлийн амьтан гэдгийг сайн санаж бай.

Дээр нь нэмж хэлэхэд ойр тойрныхондоо байнга сэтгэлийн дэм буюу урам зориг өгч бай. Шаардлагатай үед шударга үнэнийг хэлж өгч байх нь мөн зөв.

Хүн сэтгэлийн амьтан гэдгээ улам сайжруулахын тулд би нэгэн эмгэнэлтэй, бодитой жишээ авъя:

Финляндын ах дүү хоёр эмч байжээ. Хоёулаа ажилдаа нэлээд гаршсан сайн эмч нар аж. Тэр хоёр хүний сэтгэл зүйг судлахаар шийдэж, ярилцаж ярилцаж туршилт хийхээр болсон байна.

Тэгээд асрамжийн газраас нэгэн хүүг шилж сонгон аваад асран халамжилж тэр хүүд ингэж итгүүлжээ.

“Чи бол бидний дүү. Бидний ээж аав өнгөрсөн үеэс чамайг алдсан. Ингэж л олж авдаг юм байж” хэмээх дүрд тоглон гурвуул хамт амьдрахаар болжээ. Дүү ч итгэн бөөн баяр. Энэ үеэс хоёр ах буюу эмч нар судалгааны тактик боловсруулан, үйл ажиллагаагаа хийж эхэлсэн байна.

“Миний дүү, миний дүү” хэмээн юугаар ч дутаалгүй өдөр бүр бүх илүү анхаарал тавьж байсан байна. Энэ хугацаанд сургуульд оруулж, биеийн байдлыг байнга үзэж байсан.

Жижиг жижиг өвчин байсан байгаа юм. Өдрөөс өдөрт анхаарал тавьж сэтгэлийг нь хангалуун, аз жаргалтай байлгаж, тэгэх тусам үр дүн нь улам бүр сайжирч бие эв эрүүл болж байсан.

Хамгийн сонирхолтой нь гал тогооныхоо өрөөний хажуугийн өрөөнд дүүгээ оруулж зориудаар судалгаанд зориулсан хана босгосон гэдэг.

Энэ хана яах зориулалттай вэ? гэвэл гал зуухны өрөөнд ярих ах нарын яриа дүүд сонсогдох явдал юм.

Дүүгийн сэтгэл зүйд ингэж нөлөөлөх нь судалгааны аргачлал юм. Дүү үүнийг мэдэх ёсгүй.

Хоёр ах гал зуухны өрөөнд бүх юмаа албаар худлаа ярилцдаг.

Жишээ нь “Одоо дүүгээ олсон, дүүдээ хоёулаа бүхнээ зориулна, тийм мэргэжилтэй болгоно, тэгж амьдарна” гэх мэтчилэн үргэлж сайхнаар довтолдог байжээ.

Дүү хэдэн жилийн дараа сурлагаараа бүр онцгой тасарч, бие эв эрүүл боллоо.

Их сургуульд элсэх жил ирлээ.

Хоёр эмчийн судалгааны гогцоо эргэх цаг боллоо.

Энэ үеэс дүү рүүгээ нөгөө гал зуухныхаа өрөөнөөс эсрэг довтолгоо хийж эхэллээ. Ингэхдээ “Одоо яанаа бид хоёр, дүү хүнд өвчин туссан байна” гэж ирээд л өвчний тухай, дүүгийнхээ харанхуй ирээдүйн талаар болон үхлийн тухай өглөө бүр байнга ажилдаа явахын өмнө ярилцдаг болжээ.

Яриад л байж, яриад л байж. Энэ хугацаанд өдөр бүр дүүгийн биеийн байдлыг үзэж байлаа. Хэсэг хугацааны дараа дүү яг тэр өвчнийг тусаж, сурлага муудан цаг хугацаа өнгөрөх тутам өвчин хүндрэх болсон.

Ах дүү хоёр эмч довтолгоог улам бүр хийж өвчинг эдгэшгүй, дүүгээ алдаж буй мэтээр халаглан сандарцгааж судалгааг гүнзгийрүүлж байжээ. Дүүгийн өвчин бүр хүндэрч хичээлээ дийлэхээ больж сургуулиасаа гарав.

Ах нар ч дүүгээ өөрсдөө эмчилнэ хэмээн дүүдээ хэлээд өрөөнд нь хэвтүүлэв. Ойр зуурын л эмчилгээ хийж гал зуухандаа яриагаа өрнүүлж судалгааг үргэлжлүүлсээр л байв.

Хүндэрч бараг нас барахын даваан дээр судалгааг дуусгаж, дүүдээ хагалгаа хийн амьдруулахаар алдартай хоёр эмч маань яаравчлан ажилдаа оровч амжсангүй дүү нас баржээ.

Хүнийг сэтгэлзүйн амьтан яах аргагүй мөн гэдгийг энэ судалгаа баталсан боловч ах дүү хоёрт хэрэг үүсгэн шоронгийн хаалга татуулсан байна...

эх сурвалж: www.fxmn.biz

No comments:

Post a Comment