
Хараацай шувуу нэг залууд дурлажээ. Өдөр бүр цонхны тавцан дээр сууж түүнийг хардаг байлаа. Нэг өдөр зоригоо чангалж байгаад түүнд "Залуу минь би чамд дурлажээ" гэжээ. Залуу уурлан "Чи бол шувуу, би бол хүн. Хүн шувуу хоёр яаж бие биедээ дурлах юм бэ?" гээд хөөгөөд явуулжээ.
Хараацай эргэж ирээд "Би чамд ер саад болохгүй хоёулаа зүгээр л сайн найзууд болцгооё" гэхэд залуу огт халгаасангүй бас л хөөжээ.
Хараацай дахин эргэж ирээд "Залуу минь гадаа хүйтэрч байна, чамтай найзууд болцгооё, намайг гэртээ оруулахгүй бол би хөлдөх нь байна намайг аваач дээ" гэж гуйсаар байлаа. Гэвч залуу авах нь битгий хэл түүнийг хөөгөөд бүх цонхоо хаажээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа залуу ихэд гэмшжээ. Зун болж цэцэг навч дэлгэрэхэд залуу бусад хараацайнуудаас түүнийг асууж сурагласан боловч хэн ч түүнийг хараагүй байв. Эцэст нь залуу мэргэн ухаантан дээр очиж бүх учраа хэлжээ.
Мэргэн ухаантан "Хараацай 6 сарын настай байдаг. Амьдралд зарим боломж ердөө ганц л удаа гарч ирдэг. Ашиглахгүй бол нисээд явчихдаг. Түүн лугаа адил зарим хүмүүс амьдралд ганц л удаа учирдаг. Үнэ цэнийг нь мэдрэхгүй бол нисэж яваад хэзээ ч эргэж дахиж олдохгүй". Юмыг мэдэрч тунгааж бай чи амьдралдаа хэдэн хүний үнэ цэнийг мэдрэлгүй явуулсан бэ? Чамд эргээд ирэх болов уу? Эсвэл тийм хүн дахиж гарч ирэх болов уу? Энэ асуултанд хариулах гээд үзээрэй...
сайн байна уу би увс аймагт сурдаг оюутан л даа энэ өгүүллэг надад маш их таалагдлаа би таньд нуулгүй хэлхэд би энэ өгүүллэгийг унших үед минь нүднээс минь нулимас урсаж эхэлсэн гэхдээ би тэр болж их уйлаад байдаггүй л дээ надад маш их таалагдлаа тань баярлалаа танитай уулзаж зөвөлгөө авхыг хүсэж байна гэхдээ хэзээ ч бүтэхгүй байх тэ за намайг уучлаарай надад зүгээр л маш их, маш их таалагдлаа та дараагын удаа дахин нэг гоё өгүүллэг тавиараа за бака би ажилтай болчихлоо
ReplyDelete