Pages

Oct 25, 2009

"Монгол" хэмээх нэрний учир

Анхны бичлэгээр Монгол хүн бүхний бахархал болсон "Монгол" хэмээх нэрний тайлбарыг өөрийн уншиж мэдсэнээрээ тайлбарлах гэж оролдоё...
Монгол хүн бид Монголд төрснөөрөө бахархаж омогшин явдаг. Тэгсэн хэрнээ "Монгол" хэмээх нэр нь чухам яг ямар утга учиртай болохыг нь тэр болгон мэддэггүй шүү дээ. Тэгвэл энэ нэрний учрыг нэгэн судлаач залуу тайлжээ.

1. Эцэг өвгөдийн минь сүсэг бишрэлтэй холбоотой үүссэн нэр гэж болно.
2. Монгол хэмээх нэрэнд багтаж байгаа бүх юмсыг нэг авианд нэгтгэн тэнгэрт мөн дэлхий дахинаа халдашгүй догшин ариун орон гэж тунхаглан тамгалж мөнхөлсөн нэр.
3. Мөнх-Онгол буюу Монгол гэдгийг задлан тайлбарлавал
Онго-ямар нэгэн ариун зүйлийг хэлнэ.
Онгод-тэнгэрлэг мэдлэг, тэнгэрийн ухаан буюу далд мэдлэг.
Онгол-ямар нэгэн ариун зүйлийг дархлах ёс суртахууны дээд хэлбэр
Мөнхөд онгол-үеийн үеэс устаж алга болохгүй дархлахариун зүйлийг онцолжээ.

Ийнхүү Мөнх-Онгол -оос "Монгол" хэмээх нэр үүссэн гэж ойлгож байгаа юм.

No comments:

Post a Comment