Pages

Oct 31, 2009

Хэр нь хэтэрсэн сурталчилгаа

За өдөржин явж байгаад л орой гэрт ирэх юм. Тэгээд хоол ундаа идчээд жаал телевиз ширтэж суудаг юм лдаа. Тэгтэл бөөн зар сурталчилгаа гараад л байдаг, гараад л байдаг. Бүүр гарах гарахдаа хэр нь хэтэрсэн АРХИ, ПИВО-ны сурталчилгаа. Арай дэндлээ шдээ энэ чинь. Залхаад комоо асаагаад суулаа. Орж гардаг Монгол хэдэн Портал сайтаараа ордог зуршилтай. Тэгээд оронгуут өөдөөс бас л бөөн архи дарсны рекламныы баннер.

Ингэж их мөнгө зарлагадаж реклам хийлгэн цацуулах шаардлага байдаг ч юмуу даа. Хэрвээ уух дуртай нь аваад л ууна биздээ. Хайран мөнгө.

Хүмүүс их архи ууж байна гээд л байна. Гэмт хэрэг гараад л байна гээд байна. Аргагүй шд. Хэтэрхий их реклам үзсэн хүмүүс чинь "энийг нэг туршиж үзэе" гэж л бодно биздээ. Иймэрхүү байдалтай яаж архидалт, гэмт хэрэгтэй тэмцэх юм бүү мэд...

Ингэж архи тамхи дарсны реклам хийх хуулийг нь тэр их мэдэлтэн дархтанууд нь батлаад байдаг нь ч юув дээ. Бодоод байхад арга ч үгүй биздээ. Тэр хүмүүс чинь тэр архи дарсныхаа үйлдвэрийн дарга нар нь байгаа шүү дээ...

Үүгээрээ юу хэлэх гээд байна гэхээр "Энэ их рекламанд хязгаарлалт хиймээр байгааг л дуулгах гэсэн юм".

1 comment:

  1. Нээрэйл тэд нар чинь дандаал архи дарсны үйлдвэрийн дарга нар байгаа шүү кэкэ

    ReplyDelete