
Нүдэнд яаж тордогыг
Хоолойд яаж амтагддагыг
Хүнээр хэлүүлэхгүй өөрөө би мэднэ
Дэндүү сайхан учрал байж дээ
Дэврүүн хөөрүү зүрх байж дээ
Даарсан сэтгэлд минь зул байж дээ
Даруухан хайрын минь хатан байж дээ
Хайртай гээд намайг тэвэрдэг байсан
Хэзээ ч хувирахгүй гэж хэлдэг байсан
Хэнээс ч дутахгүй хайрладаг байсан
Хараад ханашгүй эрдэнэ минь байсан
Хаанаас ч оломгүй жаргал минь байсаан
Чиний минь тэр сайхан бүхэн
Чимээгүйхэн надаас холдоход
Чихэр шиг хайрыг чинь амталдаг байсан
Чийгтэй уруул омголдож байсан
Хатсан уруул нулимсанд дэвтэж
Хагацал надад давс шиг санагдсан
Дурлал нулимс хоёр хамт оршдогыг мэдээд
Хоолойд тээглэх хайр шингэн байдгыг ухаарсан
Ихэмсэг төрхөөр дээгүүр харан
Муугаа үзүүлэхгүй гэж чамайг үдсэн ч
Эргэж хараад харих замдаа
Эрхгүй нулимс дусаж байсаан
ЭР ХҮН Ч ГЭЛЭЭ БИ
НҮДЭЭ НУЛИМСААР ХААЯА ЧИЙГЭЛДЭГ ЮМ
ЭГЭЛ АМЬДРАЛ МИНЬ ГУНДУУХАН Ч ГЭЛЭЭ
НӨХДӨӨ ДУУДАЖ ГЭРЭЭН БИ ЧИМДЭГ ЮМАА.
waaaav unun denduu bolson bna aaa naizaa goy zuil oruulj baigaarai amjilt
ReplyDeleteboor setgel hodolchloo
ReplyDeleteгайхалтай болжээ...
ReplyDeleteene hen haanaas chireed iim dajgui shuleg avchraad haychihvaa ain
ReplyDeleteyasan goe yum bee bur setgel hodolchlooo xixi
ReplyDeleteso boljdog gejiishde
ReplyDeletehun zoboooj bga gej bodohoor l gehde l bi buruuugui kk