Pages

Oct 30, 2009

Учир нь олдохгүй "хараал"


Хараалаа гэж. Манай Монгол залуус сүүлийн үед ч маш их хараал хэлдэг болж. Юм л болонгуут хараалын үгс амнаас нь урсан гарах юм. Хэлж байгаа үгнийхээ учрыг нь мэддэг ч юмуу, мэддэггүй ч юмуу учиргүй л хэн нэгнийг хараагаад л. Ялангуяа нөгөө л нэг гадаадын хараалууд. п***а, г***й, b***h гэх мэт үгнүүд. Хэлэхдээ юун сайн гэгч нь хэлдэгийн. Аймар сүрхий гадаад үгээр харааж мараагаад байхаар нь аймар хэл мэддэг юм байна гэхээр бас тийм ч сайн биш. Тэхдээ арга ч үгүй биздээ. Хэл сурахаар бол хараалыг нь эхэлж сур гэдэг шд...

Хараалын үгс маань бүүр Cyber орчинд бас ихээр хэрэглэгдэх юм. Энэ тэндэхийн мэдээ, форум уншаад сэтгэгдэл энэ тэрийг нь уншихаар замбаараагүй хараагаад л байна. Мэдээг нь уншаад таалагдаагүй бол заавал хараал бичих шаардлагагүй шүү дээ. Зүгээр л тухайн сайтаасаа гар л даа. Хараал бичихээр нээх том од болчихно гэж бодож л байгаа байх. Тийм юм огт байхгүй шүү. Харин өөрийгөө болон бусдыг хүндэтгэхгүй байгаагын чинь нэг илрэл. Таньд хайран цаг заваа баран хараалаар дүүрэн сэтгэгдэл бичих шаардлага байдаг ч юмуу. Тэрийг чинь Админ гээч хүн нь устгаад л хаячихна шүү дээ. Хэрвээ та заавал сэтгэгдэл бичмээр байдаг юм бол сайхан урмын үг бич л дээ. Тэр чинь таньд ч бусдад ч сайхан энерги авчирна даа

Ер нь тэгээд хараалын үгс хэрэглэх шаардлага байдымуу? Хэлмээр байвал сайхан Монгол хараалаа хэлж болно шд. Цаана чинь өчнөөн сайхан Монгол хараал байгаа гэж бодохын...

Энэ мэдээг уншаад "энэ нэг мэдрэлгүй юм чинь өөрөө бас хэлдэг юм байж" гэж бодох л байх. Би хараал хэлдэг. Хэлэхдээ бас ч тийм аймар хэлдэггүй хаана хэлэхээ ойлгодог юм шүү. Тэгэхдээ би Onlain, Cyber орчинд нэг ч үг хэлдэггүй гэдгийг хэлмээр байна.

За тэгээд эцэст нь хэлэхэд ХАРААЛ-ын үгсээ багасгацгаая!!!

No comments:

Post a Comment