Pages

Dec 1, 2009

20 жилийн дараах “Би” буюу миний эрхэм зорилго

20 жилийн дараах “Би” буюу

миний эрхэм зорилго

Өнөөдөр 2009 оны 11-р сарын ** өдөр. Энэ цаг тооллоос хорин жилийн дараа Би болон миний амьдрал ямар байх нь тодорхойгүй. Тодорхойгүй ч гэсэн маш өөдрөг гэгээлгээр төсөөлөгдөж байна. Энэхүү төсөөллөө бодит болгохын тулд...

Nov 20, 2009

2070 оноос ирсэн захидал /заавал унш/


Энэ мэдээг санамсаргүй монгол сайтнаас олж харлаа. Үүнийг заавл уншихыг эрхэм таниас хүсье. Тэгээд нэг зүйлийг ухаарна гэдэгт найдаж байна. Та бас үүнийг олон хүнд илгээж ухааруулаарай.



Энд дарж үз

Nov 17, 2009

Заавал vз, бусдад ч vзvvл!!!


Энэхүү гунигтай боловч сургамжтай түүхийг та өөрийн үр хүүхдүүд, ач зээ нартаа сэрэмжлүүлэх үүднээс үзүүлээрэй.

Жаклин Сабуридо хэмээх нэгэн залуу эмэгтэй Офрагийн теле нэвтрүүлэгт оролцсон бөгөөд түүний ямар их хайр татам бас өрөвдмөөр байсныг олон нийтээр ярилцжээ. Энд тэр бүсгүйд тохиолдсон болон насан туршдаа тээх гашуун зовлонгийн талаар өгүүлнэ. Уг түүхийг найз нөхөд, ойр дотныхонтойгоо, ялангуяа согтуугаар машин жолооддог залуу үеийнхэнд хэлж, захихыг хүсч байна. Жаклин Сабуридо бүсгүй 1999 оны 9 сарын 19 –нд

Nov 12, 2009

Хятадын дурсгасан багана хилийн цэргийн хашаанд

За энэ бичлэгт жаахан хараал хэлчий.

Новш гэж ёоо би, бид тэвчсэнгүй. Хужаагийн хилийн багана яахаараа манай хилийг хамгаалж байх үүрэгтэй байгууллагын хашаанд заларсан байдаг байнаа. Дурсгал гэсэн байхаа. Ёстой том хуцваа. Энэ чинь нөгөө хужаа нарын хөрсөнд нь ногоогоо хэвлийд нь үрээ тарья гэж ярьдаг өмхий хужаа нарын Монголыг хятадын нэг муж улс гэж дэлхий нийтэд итгүүлэхийг хүсдэг дотор хүний бэлгэдлийн чанартай зүйл байхаа.

Nov 6, 2009

Хадаас /С.Ө/


Батдорж 20 нас хүрчээ. Тэрээр аль хэдийнээ юм бүхнийг ухаарах насандаа хүрсэн хэдий ч үргэлж бусдыг гомдоож, аль болж бүтэхгүй зүйлсийг хийж явдаг байлаа. Тэгтэл нэг өдөр түүнд аав нь:

- “Чи хэн нэгнийг гомдоох, ямар нэгэн буруу зүйл хийх бүртээ энэ хананд хадаас хадаж бай” гэжээ.

Өдөр хоног өнгөрөх бүрийд түүний хадах хадаас цөөрсөөр нэг л өдөр нэг ч хадаас хадсангүй. Тэгээд Батдорж аавдаа:

Nov 3, 2009

Bethoven-Virus /symphony/


Сүүлийн үед их симфони хөгжим сонсоод байгаа. Тэгээд ч симфони нь надад маш их таалагдсан. Тэгээд өөрт таалагдсан нэг симфонио та бүхэнтэй хуваалцая гэж бодлоо. Энэхүү симфонийн эхлэл хэсэг нь үнэн чка. Сонсоод л баймаар... Та ч гэсэн татаж аваад сонсоод үзээрэй. Мөн шууд сонсохоор ч тавьлаа. Таалагдана байхаа...

Oct 31, 2009

Хэр нь хэтэрсэн сурталчилгаа

За өдөржин явж байгаад л орой гэрт ирэх юм. Тэгээд хоол ундаа идчээд жаал телевиз ширтэж суудаг юм лдаа. Тэгтэл бөөн зар сурталчилгаа гараад л байдаг, гараад л байдаг. Бүүр гарах гарахдаа хэр нь хэтэрсэн АРХИ, ПИВО-ны сурталчилгаа. Арай дэндлээ шдээ энэ чинь. Залхаад комоо асаагаад суулаа. Орж гардаг Монгол хэдэн Портал сайтаараа ордог зуршилтай. Тэгээд оронгуут өөдөөс бас л бөөн архи дарсны рекламныы баннер.

Ингэж их мөнгө зарлагадаж реклам хийлгэн цацуулах шаардлага байдаг ч юмуу даа. Хэрвээ уух дуртай нь аваад л ууна биздээ. Хайран мөнгө.

Oct 30, 2009

Учир нь олдохгүй "хараал"


Хараалаа гэж. Манай Монгол залуус сүүлийн үед ч маш их хараал хэлдэг болж. Юм л болонгуут хараалын үгс амнаас нь урсан гарах юм. Хэлж байгаа үгнийхээ учрыг нь мэддэг ч юмуу, мэддэггүй ч юмуу учиргүй л хэн нэгнийг хараагаад л. Ялангуяа нөгөө л нэг гадаадын хараалууд. п***а, г***й, b***h гэх мэт үгнүүд. Хэлэхдээ юун сайн гэгч нь хэлдэгийн. Аймар сүрхий гадаад үгээр харааж мараагаад байхаар нь аймар хэл мэддэг юм байна гэхээр бас тийм ч сайн биш. Тэхдээ арга ч үгүй биздээ. Хэл сурахаар бол хараалыг нь эхэлж сур гэдэг шд...

Oct 29, 2009

Чамдаа зориулая /Нулимс унагалаа/

Нулимс яаж урсдагыг
Нүдэнд яаж тордогыг
Хоолойд яаж амтагддагыг
Хүнээр хэлүүлэхгүй өөрөө би мэднэ
Дэндүү сайхан учрал байж дээ
Дэврүүн хөөрүү зүрх байж дээ
Даарсан сэтгэлд минь зул байж дээ
Даруухан хайрын минь хатан байж дээ
Хайртай гээд намайг тэвэрдэг байсан
Хэзээ ч хувирахгүй гэж хэлдэг байсан
Хэнээс ч дутахгүй хайрладаг байсан
Хараад ханашгүй эрдэнэ минь байсан
Хаанаас ч оломгүй жаргал минь байсаан

Oct 28, 2009

Аалз аймар гоё...


За ингээд блогийнхоо анхны видео бичлэгийг оруулж байна. Энэ үнэн NICE бөгөөд шижгийн бичлэг. Гол дүрийн залуу нь манай найз хаха. За тэгээд та бүхэн үзээд сэтгэгдлээ сэтгэгдэлдээ үлдээнэ биздээ...

Oct 27, 2009

Би дургүй

Шунал. Энэ үгэнд, энэ зүйлд ч би болон бусад хүмүүс дургүй байдаг. Дургүй гэсэн хэдий ч нэг мэдэхэд өөрийн эрхгүй шуналд автсан байдаг. Тэрхүү нүдэнд үзэгдэхгүй гарт баригдахгүй зүйлийг өөрийнхөөрөө тодорхойлбол хүний зан чанарыг аймшигтайгаар эвдэж эдийн болон оюун санааны хоосролд оруулж чадах зүйл гэж үздэг. Түүхийн хуудсанд ч бас шунал гээч нь байдаг байсан юм.

Аймшиг


Гадуур нээрээ бөөн юм болжийноо. Гахайн ханиад гэж нэг муу юм. Тэр баян хөгжилтэй орноороо явж байхгүй манай муу буурай хөгжилтэй жижигхэн улсад орж ирдэг. Буурай хөгжилтэй гэж байгаа нь хүн ам цөөтэй гэдгээр нь ярьж байгаам л даа.
Манай хүн ам чинь маш цөөхөн шүү дээ. Тэгтэл энэ Томуугийн А хүрээний H1N1 гээч юм нь арай дэндүү хурдан тарах юмаа ядаж байхад. Тарах тарахдаа бүүр Геометр прогрес шиг л тархийн. Орой мэдээ үзэхээр л тэд боллоо эд боллоо. Бас ядаж байхад бүүр аймшигтай нь 4 хүн нас барчихсан байдаг. Удахгүй манай улсын бүх хүн нь өвчиллөө гэдэг мэдээ гарах вий дээ. Ээ бурхан тэнгэр минь манай Монгол улсыг харж үзээрэй "Ум мани бадми хум"

ShutDown команд бичих


Та компьютераа унтраахдаа илүү олон үйлдэл хийж байж унтраадаг уу? Тэгвэл тэр олон үйлдлийг хялбарчлах арга бий. Тэр аргыг таньд хэлж өгөе!
Доор үйлдлүүдийг дарааллаар нь хийгээрэй...

Oct 26, 2009

Цусан өшөө /С.Ө/

Би хэвтэж байхдаа тэднийг хэрхэн хөнөөхөө бодож байлаа. Тэдэнд мэдэгдэлгүйгээр дөхөн очиж, араас нь нам цохих нь хамгийн сайн арга байлаа. Намайг адгийн амьтан гэж хэлэх байх л даа. Гэвч өстөн дайсан минь ч энэ аргыг хэрэглэдэг шүү дээ.
Товчоор хэлбэл энэ цусан өшөө байлаа. Ялангуяа шөнө нойронд автадгийг мэддэг учраас өмнө нь алуулсан ах дүү нарынхаа өшөөг авах боломж хайж байгааг мэдэрч байлаа.

Oct 25, 2009

Small hack

Зиак маш бяцхан, маш хөөрхөн нэг БООМ оруулж байна. Үүнийг та зугаагаа л гаргах зориулалтаар ашиглаарай. Энэ нь таны комп-д чинь ямар ч гай нөхөөл учруулахгүй. Тэхдээ л зугаатай...

Хийх үйлдэл:
1. Та Notepad -г ажиллуул.
2. Notepad дээрээ доорж текстийг бич

"Монгол" хэмээх нэрний учир

Анхны бичлэгээр Монгол хүн бүхний бахархал болсон "Монгол" хэмээх нэрний тайлбарыг өөрийн уншиж мэдсэнээрээ тайлбарлах гэж оролдоё...
Монгол хүн бид Монголд төрснөөрөө бахархаж омогшин явдаг. Тэгсэн хэрнээ "Монгол" хэмээх нэр нь чухам яг ямар утга учиртай болохыг нь тэр болгон мэддэггүй шүү дээ. Тэгвэл энэ нэрний учрыг нэгэн судлаач залуу тайлжээ.

Тухай


Сайн байцгаана уу? Эрхэм хүдэт "кибер" ертөнцийнхөөн...
Миний бие болох mr.JOJO нь Банжиг дээр блог хөтөлж үзлээ. Бас ч тийм сайхан санагдсангүй. Тэгээд Блогспот руу бүрэн шилжихээр шийдээд энэхүү блогоо нээж байна.
За ингээд блог орчинд нэгэн хүү мэндэллээ. Энэ нь Сар-Нар блог юм. Энэхүү блогт хүнд хэрэгтэй гэж үзсэн болгоноо сийрүүлж байхаар бүтээлээ. Хүнд таалагдаж таалагдахгүй нь надад хамаагүй өөрийн үзэл бодлоо л бичиж байх юм. Үзэл бодлоо бичиж байна гээд хамаагүй хараал зүхэл бичихгүй. Бусдын хийснийг хуулж сийчихгүй.